СэхэгэSOCIAL MCP GATEWAY
Зааварэхлэх заавар
НИЙТИЙН ЗААВАР

Өөрийн AI client-тай эхлэх

Хаягаа холбож, хязгаарласан эрхтэй түлхүүр үүсгээд, боломжтой үйлдлүүдийг AI-аараа шалгуулаарай.

Таны хаягууд. Таны AI. Таны хяналт.

Сэхэгэ нь Model Context Protocol (MCP) дэмждэг гаднын AI client-уудыг social хаягуудтай холбох гарц юм. Та өөрийн AI client болон хөгжүүлэгчийн аппыг ашиглана. Сэхэгэ холболтуудыг хадгалж, эрхийг шалган, түлхүүр, медиа болон зөвшөөрлөө удирдах ажлын орон зайг бүрдүүлнэ. Сэхэгэ өөрөө AI загвар ажиллуулдаггүй.

Энэ бета хувилбарт юу ажиллах вэ

Facebook Page, Instagram мэргэжлийн хаяг, Threads, TikTok, YouTube болон X-д OAuth-оор хаяг илрүүлэх, холболт шалгах, эрх цуцлах боломжууд хэрэгжсэн. Бодит ашиглалт нь хөгжүүлэгчийн апп, батлагдсан эрх, хаягийн шаардлага, үйлчилгээ үзүүлэгчийн хандалт болон тухайн орчны тохиргооноос хамаарна.

Facebook Page, Instagram мэргэжлийн хаяг, Threads болон YouTube-д нийтлэх, өөрийн контент, аналитик унших боломжтой. Facebook-т текст, YouTube-д видеоны metadata засах; Facebook, Threads болон YouTube-д устгах боломжтой. Тухайн permission болон холболтын идэвхтэй боломж шаардлагатай; нийтлэх, засах, устгахыг owner эсвэл admin асааж, хүсэлт бүрийг хүн зөвшөөрнө. Facebook, Instagram, Threads болон YouTube-ийн өөрийн постын сэтгэгдлийг AI уншиж, хэрэглэгч хүсвэл хариулт, like (зөвхөн Facebook), нуух үйлдлийг нэг багцаар бэлтгэн хүн зөвшөөрнө. TikTok, X зөвхөн холбож, шалгана. Зурвас, зар болон QPay upgrade одоогоор хаалттай.

Анхны холболтоо үүсгэх

  1. Нэвтэрч, холболтыг эзэмших ажлын орон зайгаа сонгоно.
  2. Холболтууд хэсгээс үйлчилгээ үзүүлэгчээ сонгож, хөгжүүлэгчийн аппын нэвтрэх мэдээллийг хадгална. Дэлгэцэд үзүүлсэн callback URL-ийг үйлчилгээ үзүүлэгчийн тохиргоонд яг хэвээр нь бүртгэнэ.
  3. Хаяг холбох үйлдлийг сонгож, үйлчилгээ үзүүлэгчийн OAuth алхмуудыг дуусгаад, буцаж ирсэн хаяг, Page эсвэл сувгаа сонгоно. Шалгах үйлдлийг ажиллуулж, төлөвийг нь харна.
  4. MCP эрх хэсгийг нээнэ. Эхлээд connections:read, usage:read, docs:read эрхтэй түлхүүр үүсгэнэ. Token харагдах үед нь хуулж аваарай; дараа нь дахин харах боломжгүй.
  5. Streamable HTTP болон өөрийн Authorization header тохируулах боломжтой AI client-д гарцын хаяг, bearer token-оо оруулна. Холболтын дэлгэрэнгүйг client холбох заавраас үзнэ.

AI-даа өгөх анхны даалгавар

Энэ анхны даалгавар ажлын орон зайн мэдээллийг уншина. MCP түлхүүрт connections:read, usage:read, docs:read эрх шаардлагатай.

ЭХЛЭХ ДААЛГАВАР
docs.list болон docs.get ашиглан Сэхэгийн зааврыг
locale=mn тохиргоотойгоор монгол хэлээр унш.
connections.list ашиглан холбогдсон хаягуудыг жагсааж,
connections.capabilities ашиглан хаяг бүрийн боломжийг шалга.
usage.get-ийг шалга. Ямар үйлдэл боломжтой, ямар нь хаалттайг тайлбарла.
Ямар нэг өөрчлөлт бэлтгэх эсвэл гүйцэтгэх хэрэггүй.